Нийгмийн

Хамгаалагдсан бүсэд калибр бууны сумтай нэвтрэх гэж байсныг таслан зогсоожээ

Иргэний нисэхийн үндэсний төвийн Аюулгүй байдал хамгаалалтын албаны үзлэг шалгалт, хамгаалалтын хэсгийн хоёрдугаар ээлжийн Аюулгүй байдал, үзлэгийн шалгагч Т.Чинбат, Д.Батболд, С.Санчир нар энэ сарын 23-ны өдрийн 13 цагийн орчимд А-32 постонд үүрэг гүйцэтгэх үедээ хамгаалагдсан бүсэд калибр бууны сумтай нэвтрэх гэж байсныг таслан зогсоожээ.

Чингис хаан ОУНБ-ын өндөржүүлсэн хамгаалалтын бүсэд гал командын машинууд нислэгийн аюулгүй байдлыг хангаж, байнгын бэлэн байдалд ажиллаж байдаг билээ.

Тус машинуудад шатахуун хүргэх, сумалгаа хийх зорилготой, А-32 постоор нэвтрэх зөвшөөрөлтэй гадны тээврийн хэрэгсэл болон жолоочид аюулгүй байдлын үзлэг шалгалт хийсэн байна. Ингэхэд жолооч нь калибр бууны хоёр магазин, 15 ширхэг сум биедээ авч явсныг илрүүлж журмын дагуу Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ.

Аюулгүйн үзлэг шалгалт хийх, хориглосон эд зүйл, бараа материалыг илрүүлж хаалттай бүсэд нэвтрүүлэхгүй байх хамгийн чухал үүрэг хүлээж ажилладаг АБХА-ны дээрх ажилчид сонор сэрэмжээ алдалгүй хариуцлагатайгаар үүргээ гүйцэтгэн, учирч болзошгүй аюул, хөндлөнгийн хууль бус үйлдлийг таслан зогсоох, илрүүлэх ажлаа сайн гүйцэтгэж ажилласанд талархал илэрхийлье гэж ИНҮТ-өөс мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button