Нийгмийн

Улаанбаатар-Өмнөговь чиглэлийн зам хаажээ

Өмнөговь аймгийн нийт нутгаар үргэлжилсэн борооны улмаас улсын чанартай автозамууд үерт өртөж аюултай нөхцөл байдал үүссэн тул Улаанбаатараас Өмнөговь чиглэлийн Цогт-Овоо дахь Шалган нэвтрүүлэх цэг дээр хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа.

Иймд иргэдийг шаардлагагүй тохиолдолд сум хооронд автомашинаар зорчихгүй байхыг Өмнөговь аймгийн онцгой байдлын газраас мэдэгджээ.

Тодруулбал, Даланзадгад- Улаанбаатар чиглэлийн авто зам 304 км-т далан урсаж, машин зорчих боломжгүй болжээ. Мөн Даланзадгад-Шивээхүрэн боомт чиглэлийн 3-11км-т зам давж урссан, 31,5км-т хөвөө далан урсаж хучилтын нэг урсгал 20м орчим цөмөрсний улмаас зорчих боломжгүй болсон байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button