УЛС ТӨР

Тапан Мишра: Монгол Улс цаг уурын нөлөөтэй гамшигт нэрвэгдсэн орнуудын нэг

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл Төрийн ордонд хуралдаж байна.

Хуралдааны эхэнд С.Амарсайхан “Дэлхийн улс орнуудад гамшгаас сэргийлэх үйл ажиллагааны бодлогыг Монгол Улс нэгдэж орсноор дагаж мөрддөг. Үүнд тусгайлан анхаарах хэрэгтэй. Гамшгаас сэргийлэх сайн туршлагыг судлан, сайжруулж, шинжлэх ухаан, технологийг ашиглах цаг үеийн шаардлага бий. Цар тахал хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Иргэдийн ажил, амьдралыг хэвийн явуулах шаардлага тулгарч байна. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагаа туйлын чухал. Гурван магнитудаас дээшх газар хөдлөлт 200 давсан байна гэлээ.

НҮБ-ын суурин зохицуулагч Танан мишра “Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшгийн эрсдэл өссөн үзүүлэлтэй байна. Коронавируст цар тахлын нөхцөлтэй дасан зохицож амьдрах шаардлага тулгарч байна. Цаг уураас улбаатай гамшгийн тохиолдол нэмэгдэж байна. Монгол Улс бол цаг уурын нөлөөтэй гамшигт нэрвэгдсэн орнуудын нэгт тооцогддог. Бидний хийж чадах хамгийн чухал зүйл бол гамшгаас урьдчилан сэргийлэх ажил юм. Санхүүжилтийг шийдэх, урьдчилан сэргийлэх, төлөвлөлтийг хангаж ажиллах хэрэгтэй. Өнөөдөр хэрхэн яаж гамшгаас хамгаалах талаарх төлөвлөлтийг ярилцана. Байгалийн гамшгаас гадна хүний тарьсан хор хөнөөлийн гамшиг ихээхэн гай тарьж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button