НИЙГЭМ
Олон Улсын математикийн олимпиадаас манай улсын зургаан сурагч медаль хүртлээ

Манай улсын зургаан сурагч Олон Улсын Математикийн 62-р Олимпиадад амжилттай оролцлоо. Тодруулбал, манай сурагчид багийн амжилтаараа 11-р байрт, Герман улсын баг 12-р байрт, Сингапур улсын баг 15-р байрт жагссан байна.
Монгол Улсын багийн гишүүд:
- А.Нямдаваа - Алтан медаль (Сант сургууль)
- М.Өнөболд - Алтан медаль (Нэгдүгээр сургууль)
- Ц.Сайханбилэг - Мөнгөн медаль (Сант сургууль)
- О.Мишээл - Мөнгөн медаль (Шинэ Монгол сургууль)
- Д.Энэрэлт - Хүрэл медаль (Сант сургууль)
- Б.Батсамбуу - Хүрэл медаль (Олонлог төв сургууль)
Багийн удирдагчаар Монголын математикийн олимпиадын хорооны дарга Б.Батбаясгалан, МУИС-ийн Математикийн тэнхимийн багш, Монголын математикийн олимпиадын хорооны гишүүн У.Батзориг нар ажилласан юм.

О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.