УЛС ТӨРЭРҮҮЛ МЭНД

С.Энхболд: Эмнэлгүүдэд нийт 1087 амьсгалын аппарат бий

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд дараах мэдээллийг танилцууллаа.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар манай улсад 156,737 хүн халдвар авсан. Үүний 2743 нь жирэмсэн эх, 33448 нь хүүхэд байна. Эдгэрсэн 152,158 хүн байна. 774 хүн халдварын улмаас нас бараад байна. Эмнэлгүүдэд нийт 1087 амьсгалын аппарат бий. Нөөцөд 100 гаруй аппарат байгаа. ЭКМО аппарат улсын хэмжээнд гурав байна. Манай улсад хоёр удаагийн давлагаа үүссэн. Өдөрт нийслэлийн хэмжээнд 500-600 тохиолдол бүртгэж байна. Хөдөө орон нутагт халдварын тохиолдол нэмэгдэж байна. Тархалтын түвшин тогтвортой байгаа. Бид улсын хэмжээнд долоо хоногт дунджаар 30-40 мянган ПСР шинжилгээ хийдэг. Манай улсад тавдугаар сарын эхээр Дельта вирусийн хувилбар бүртгэгдсэн. Дельта хувилбар альфа хувилбараас илүү вакцины идэвхийг 60 гаруй хувиар бууруулдаг.” гэлээ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button