Нийгмийн

Зүрхний ховор эмгэгээр өвчилсөн О.Дэмүүлээ хүүд амьдрал хайрлая

О.Дэмүүлээ хүү нь зүрхний ховор эмгэг болох Ebstein’s Anomaly, PFO /Зүрхний баруун ховдол, тосгуур хоорондын хавхлахын буруу байрлал болон тосгуур хоорондын таславчийн цоорхой/ гэсэн оноштой байна. Уг эмгэг нь Монгол Улсад эмчлэх боломжгүй заалттай ба АНУ-д яаралтай зүрхний нээлттэй хагалгаанд орох шаардлагатай байна. Иймд хүүгийн ар гэрээс ард түмнээсээ сэтгэлийн хандив өргөхийг хүслээ.

Хүүгийн гэр бүлээс "Бидний хүүг эрүүл болж цаашдаа аав, ээж, эгч, дүүтэйгээ элэг бүтэн амьдрахад нь сүүн цагаан сэтгэлээр тус дэм болохыг чин сэтгэлээсээ гуйж байна. Бяцхан хүүгийн минь хувьд та шидтэн нь болж чадах учраас та бүхний чин сэтгэлийн туслалцаа бидэнд маш их дэм болох юм шүү. Сайн үйлс бүхэн дэлгэрч, бусдад тусалсан сайхан сэтгэлийн тань хариу хур болон асгарах болтугай. Сэтгэлийн дэм хайрлаж буй ард түмэндээ маш их баярлалаа. Үрс бүхэн минь эрүүл саруул энх мэнд байх болтугай” хэмээжээ.

ХАНДИВЫН ДАНС:

  • Хаан банк: 5749861724 MNT Ээж Г.Номинцэцэг
  • Голомт банк: 1505122420 USD
  • Аав Б.Оргилболд

ХОЛБОО БАРИХ ДУГААР: 99920507

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button