УЛС ТӨР

Баг, тамирчдыг дэмжих лобби бүлэг байгуулжээ

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Д.Батлут, Д.Бат-Эрдэнэ, У.Ундрам, Т.Энхтүвшин нар “Олимпын наадмын спортын төрлүүдийн хөгжлийг дэмжих болон Монгол улсын төлөөлөн тив дэлхийн тэмцээнд оролцох шигшээ баг, тамирчдыг дэмжих лобби бүлэг” байгуулж буйгаа 2021 оны долдугаар сарын 9-ний өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт танилцуулжээ.

Монгол улсыг төлөөлөн олимп, тив дэлхийн тэмцээнд оролцох шигшээ баг тамирчдыг дэмжих, олимпын наадмын спортын төрлүүдийг хүүхэд залуучуудад сурталчлан таниулах, спортын сургалт дасгалжуулалтыг спортын төрөл бүрээр төлөөлөх, олимп, тив дэлхийд өрсөлдөх чадварлаг тамирчдыг бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгож, хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай хэмээн УИХ-ын гишүүд үзэж, санал нэгдсэн байна.

Энэхүү зорилтын хүрээнд лобби бүлэг байгуулахаар шийдвэрлэжээ. Түүнчлэн 2022 онд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдах Өвлийн олимпын 24 дэх наадам, 2024 онд Франц Улсын нийслэл Парис хотноо зохион байгуулагдах 33 дахь удаагийн Зуны олимпын наадам, Монгол Улсад зохион байгуулагдах ОУ-ын залуучуудын спортын ногоон наадам, 2023 оны Зүүн Азийн залуучуудын спортын наадамд оролцох шигшээ баг тамирчдыг бэлтгэх, амжилтын чанарыг ахиулах дэмжих чиглэлд холбогдох шийдвэрийг санаачлан батлуулахын төлөө дээрх лобби бүлгийн гишүүд идэвх санаачилгатай ажиллах аж.  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
гансүх
гансүх

ХУВЬ ХҮНИЙ ХОББИЙГ ДЭМЖЭЭД БАЙХ ЮУ БАЙСЫН. ХУВЬ ХҮНИЙ АМЖИЛТААС ЧУХАЛ ЗҮЙЛ БОЛ УЛС ОРОН ЯДУУРАЛГҮЙ БОЛЖ ХӨГЖИХ, МӨН ӨВЧИН ЗОВЛОНГҮЙ БАЙХ. ЭНЭ ХОЁРООС ЧУХАЛ ХУВЬ ХҮНИЙ АМЖИЛТ ГЭЖ ЮУ БАЙХ ВЭ. ОНГИРОО, ТЭНЭГҮҮДЭД Л ЭНЭ ОЛИМП ЧУХАЛ ЮМ БАЙХДАА.

Ард түмэн
Ард түмэн

Энэ эргүүнүүд ажлаа мэдэхгүй болохоор яая гэхэ. Хэлэх муу үг ч хайран. Ард түмэн цар тахлаар олон зуугаар амь насаа алдаж байхад юу ч хийхгүй ёстой хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа. Бүр гай брлж талбай дээр гарч хөлөө жийж хэвтээт баас шээсээ зөөлгөөд хэвтчинэ. Та нар энэ бүлэгээрээ цар төхлын улаан бүсэд ажиллаж үйлчлэгч хийл дээ.

Холбоотой мэдээ

Back to top button