УЛС ТӨР

С.Эрдэнэ: АН-ыг талцуулсан маргаан үүсгэсэн эзэн нь Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр

АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Улсын дээд шүүхийн тогтоол, магадлал гарсан. АН-ын маргааныг эцэслэх шийдвэр гарсан. Дээд шүүхийн цахим бүртгэлд С.Эрдэнийг хасаж, Ц.Тувааныг бүртгэсэн асуудлаас болж АН хоёр хуваагдсан мэт ойлголт бий болсон.

Энэ үйлдлийг хийсэн гол этгээд бол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр үүсгэсэн.

АН-аас удаа дараа шаардлага тавьсан. Харамсалтай нь хүлээж аваагүй. Ингээд Дээд шүүхийн Ес зүйн хороонд гомдол гарсан. Улмаар Х.Сонинбаярыг эрх мэдэл албан тушаалаа ашиглаж, ёс зүйн алдаа гаргасан гэж дүгнэсэн. Ингээд нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцээд Х.Сонинбаярт сахилгын арга хэмжээ тооцсон.

Х.Сонинбаяр давж заалдах шатны шүүхэд сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж гомдол гаргасан юм байна. Энэ гомдлыг тус шүүх хэлэлцээд, Х.Сонинбаярын гомдлыг үндэслэлгүй гэж үзсэн” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эрдэнэ хариуцлагаа хүлээгээд наад намын тамга тэмдэгээ Цогтгэрэлд өгч намаа нэгтгээч.

Холбоотой мэдээ

Back to top button