НИЙГЭМ

Германы баг хүйсээр ялгаварлалтыг эсэргүүцэж, урт өмсгөлтэй оролцжээ

Германы олимпын эмэгтэй гимнастикийн баг өнгөрсөн ням гараг болсон олимпын урьдчилсан шатны шалгаруулалтад шагайгаа хүрсэн урт өмсгөл өмсөж оролцжээ. Олон жил олимп, тэмцээнээр эмэгтэй гимнастикчид эрэгтэйчүүдээс хамаагүй задгай, богинохон бикини зэрэг өмсгөл өмсөн үзүүлбэр үзүүлдэг байсан. Тэд энэ үйлдлээрээ эмэгтэй гимнастикийн  тамирчид гэхээр задгай хувцасладаг гэх ойлголтыг хасаж, хүйсээр ялгаварлах үзлийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм.

Тэгвэл тэмцээнийг хөтлөгч чанга яригчаар тэдний энэ сонголтыг “үнэхээр сайхан харагдаж байна” хэмээн сайшаажээ. Тэд анх дөрөвдүгээр сард болсон Европын Уран сайхны гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнд иймэрхүү өмсгөл өмсөж байсан.

Тус багийн 21 настай Герман тамирчин Сара Восс хэлэхдээ “Уулзалдах хүртлээ бид дахин ингэж хувцаслахдаа итгэлгүй байсан” хэмээжээ. Тэрбээр ингэх болсон шалтгаанаа “Бид том өрсөлдөөнийг хүссэн. Бүх хүнд гайхалтай мэдрэмж төрүүлэхийг, ингээд сайхан харагдаж чадна гэдгээ харуулахыг хүссэн” хэмээн тайлбарласан юм.

Тэднээс бусад бүх эмэгтэй гимнастикчид гэхдээ урьдын адил хувцасласан байна. Гимнастикийн тамирчин Биллс хэлэхдээ  “Гэхдээ бид тэдний хүссэнээ өмсөх шийдвэрийг дэмжиж байна. Тэд өмсөхийг хүссэн зүйлээ өмсөх эрхтэй” гэжээ. Германы баг хэдий шигшээд шалгарч чадаагүй ч олимпын дэвжээнд ингэж нэрээ тодорхой хэмжээгээр дуурсгажээ.

Энэ удаагийн Токиогийн олимп бол АНУ-ын Гимнастикийн шигшээ багийн эмч асан Ларри Нассар гимнастикийн тамирчдад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шоронд орсноос хойших анхны наадам юм. Тэрбээр олон зуун эмэгтэй тамирчдад бэлгийн дарамт үзүүлснийхээ төлөө 176 жил хорих ял авсан юм.

Эх сурвалж: cbc.ca

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button