НИЙГЭМ

С.Энхтуяа: “Тэвчээртэй хүн болгож өсгөсөн болохоор хүү нь олимпоос медаль авлаа” гэж ярьсан

Токио-2020 олимпийн жүдо бөхийн 73 кг-ын жинд манай тамирчин Ц.Цогтбаатар олимпын мөнгөн медалийн төлөө Олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга алдарт Шохэй Онотой мөнгөн медалийн төлөө барилдаж, базари үнэлгээгээр ялагдсан. Улмаар Канад улсын тамирчин Артур Маргелидонтой барилдаж, хүрэл медалийн болзол хангасан билээ. Бид Ц.Цогтбаатарын дасгалжуулагч Ц.Шийрэвийн сэтгэгдлийг та бүхэндээ хүргэсэн. Тэгвэл үргэлжлүүлэн олимпийн хүрэл медальт тамирчин Ц.Цогтбаатарын ээж С.Энхтуяагийн гэрт очиж, баярын сэтгэгдлийг нь хуваалцаж байгаа билээ. Тэрбээр:

“Хүүгийнхээ барилдааныг даатгаж Ганданд ном уншуулж явлаа. Үнэхээр баяртай байна. Хүүтэйгээ холбогдоход “Хүү нь таньтай баярлалаа, та хүүгээ тэвчээртээ хүн болгож өсгөж хүмүүжүүлсэн болохоор хүү нь олимпоос медаль авлаа. Хүүгийнхээ барилдааныг үзэхдээ арцаа уугиулж, сэтгэл догдлон үзлээ ” гэв.

О.ЭНЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button