Нийгмийн

ФОТО: Эртэч монголчуудад зориулсан ӨГЛӨӨНИЙ ГУДАМЖ

“Өглөөнийг гудамж” нэртэй эртэч хүмүүст зориулсан гудамж хотын төвд нээгджээ. 06:00 цагаас л үүдээ нээгээд эхэлчихдэг энэ газар төв талбайн баруун талд Гутлын 22 дугаар байрны орчимд байрлана.

Энэ гудамж 6:00-21:00 цагийн хооронд ажиллахаас гадна оройн цагаар төрийн үйлчилгээ авах, худалдаа хийх зэрэг боломжийг иргэдэд олгож буй.

Ажил хэрэгч хүмүүсийн хувьд өглөө ажилдаа явахаас өмнө орьё гэсэн ч үйлчлүүлэх газар өдрийн од шиг ховор байдаг. Харин өглөөний гудамжинд тухтайхан кофе шимж суух бяцхан кафе, сонин содон номоор дүүрэн номын дэлгүүр байна. Тэндээс худалдаж авахгүй ч түр саатаад ном уншиж болдог аж. Мөн ажил эрхэлдэг эмэгтэйчүүдийн хувьд эрт нээдэг гоо сайхны төдийлөн олддоггүй. Харин энд тэр бүх боломж бүрджээ.

Гэрэл зургийг С.Боргил

Сэтгүүлч О.Энхжин

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ИРгэн
ИРгэн
2021-07-27 12:02

Үсчин байгаа болов уу? УБ-ын үсчингүүд 10 цагаас л эхнийх нь онгойдог.

Ахмад
Ахмад
2021-07-27 14:54

1-р хороололд хуучин угсарм�##� орон сууцнуудын улаан шугамын дагуух ФАСАДЫГ ингэж өөрчилж эртэч гудамжтай болмоор байна, маш сайхан санаа байна баяр хүргэе! Гутлын 22 -ын гудамж , үнэхээр өнгө төрхөө засчээ, гоё содон өнгөтэй ФАСАД - тай, гоё харагдаж байна, т�##�архая , хотын олон гудамжийг ийм гоё болгомоор байх юм аа , Хотын даргаа !

Холбоотой мэдээ

Back to top button