НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

“Холбоо” нууранд сэлж байсан иргэн, хүүхдийн хамт живжээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэр мөрний эрэг дээр зугаалж байсан дөрвөн хүний нэг нь сэлж байгаад живсэн тухай дуудлага өнгөрөгч долдугаар сарын 23-ны өдрийн 17:29 цагт хүлээн авчээ.

Тодруулбал, тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус сумын харьяат иргэн 28 настай Д-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар долдугаар сарын 26-ны өдөр Хилэнтийн гүүрнээс Тосонцэнгэл сумын Тээл багийн Тэгш булан гэдэг газар хүртэл 90 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй тул түр зогсоожээ.

Баян-Өлгий аймгийн Буянт сум, “Холбоо” нууранд нэг том хүн, хоёр хүүхэд сэлж байснаас нэг том хүн, нэг хүүхэд живсэн тухай дуудлага өнгөрөгч долдугаар сарын 26-ны өдрийн 18:10 цагт иржээ.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус сумын харьяат иргэн 21 настай эрэгтэй Е, 12 настай эрэгтэй Н нар живсэн тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар Буянт сумын чиглэлд 18:35 цагт явсан бөгөөд 06.27-ны өдрийн 00:30 цагт очиж хоносон. 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button