ДЭЛХИЙ

Том Дейли: Би ижил хүйстэн, бас олимпын аварга гэдгээрээ бахархаж байна

Британий усанд шумбалтын тамирчин Том Дейли болон түүний спортын хамтрагч Мэти Ли нар “Токио-2020” олимпоос алтан медаль хүртээд байгаа. Тэд 10 метрийн дор гайхалтай үзүүлбэр үзүүлж, Хятадын тамирчдыг нэг онооны илүүгээр хожсон юм. Тэгвэл ялалтын сэтгэгдлээ хуваалцахдаа тэрбээр өөрийн ижил хүйстэн гэдгээрээ бахархаж байгаагаа хэлжээ. 

“Би өөрийгөө ижил хүйстэн, олимпын аварга гэдгээ хэлэхдээ үнэхээр бахархалтай байна. Бага байхдаа би өөрийгөө хэн байснаасаа гэдгээсээ болж хэзээ ч амжилтад хүрнэ гэж боддоггүй байсан. Тэгвэл миний олимпын аварга болоод зогсож байгаа нь хүн хүсвэл юунд ч хүрч болохыг харуулж байгаа хэрэг” хэмээн тэрбээр ярьсан юм. 

Дэлхийн тавцанд нэрээ дуурсгасан өндөрлөгөөс харахад олон нийтийн шүүмжлэлт харцан дунд амьдрахад нь тулгарсан шахалт, асуудлуудын талаараа нээлттэй ярьсан нь олны анхаарлыг татжээ.

“Өмнөх тэмцээнүүдээс энэ удаагийн олимп надад илүүтэй нээлттэй санагдаж байна. Би 2013 онд ижил хүйстэн гэдгээ олон нийтэд зарласан. Өмнө нь үргэлж л ганцаардаж, бусдаас өөр, хүмүүстэй таарахгүй хүн шиг санагддаг байв. Олон нийтийн хувьд нийгэм намайг ямар байлгахыг хүссэн шиг би сайн байж чадаагүй. ЛГБТ залууст хандаж хэлэхэд одоо чи хэчнээн ганцаардаж байгаа ч ганцаараа биш шүү гэж хэлмээр байна. Өөрөө л хүсвэл хүн юунд ч хүрч чадна.”

Дейлиг ярьж байхад нэг гайхалтай зүйл болсон нь Хятад болон Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний үгийг дамжуулж байсан юм. Тус хоёр улсын алинд нь ч ижил хүйстэй хүмүүсийн гэрлэлтийг зөвшөөрдөггүй байна. 

Усан шумбалтын аварга 2017 онд кино продюсер Дастин Ланс Блэктэй гэрлэж одоо Робби гэх хүүтэй. Тухайн үед тэдний хурим олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байсан юм. Хятадын сэтгүүлч Дейлигээс гэр бүлийнх нь талаар асуухад тэрбээр маш баяртайгаар  “Энэ удаагийн олимп бол миний хувьд хамгийн гайхалтай, амьдралыг минь өөрчилсөн том аялал байлаа. Одоо нөхөр, хүүтэй хоёр дээрээ очиж чанга тэврээд, ялалтын баяраа тэмдэглэхийг тэсэн ядан хүлээж байна. Тэднийгээ маш их санаж байна” хэмээн хариулжээ.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button