Нийгмийн

ДАРХАН-УУЛ: Шалган нэвтрүүлэх постуудыг ирэх сараас татан буулгана

Дархан-Уул аймгийн Онцгой комисс хуралдаж, 2021.08.01-нээс эхлэн Дарханы постоор иргэдээс шинжилгээ авах ажлыг зогсоохоор болсноо мэдэгдэв.

Тодруулбал, Дарханы шалган нэвтрүүлэх бүх постуудыг 8.01-нээс татан буулгах аж. Улмаар иргэд хяналт, шалгалтгүйгээр хот хооронд зорчих боломжтой боох юм байна.

Түүнчлэн дараах шийдвэрүүд гаргажээ.

  1. 2021.09.01 хүртэл аймгийн нутаг дэвсгэрт ямар нэг баяр наадам, ойн арга хэмжээ зохион байгуулахгүй байх шийдвэр хэвээр мөрдөгдөнө.
  2. 2021.08.12-22 нд ЭЕШ болно. Үүнтэй холбоотой 3 байранд уг ажлыг зохион байгуулна. Халдвар хамгааллыг хангаж, бэлтгэл ажлыг сайтар зохион байгуулах үүрэг чиглэлийг АОК-оос БСУГ-т өгсөн.
  3. ААНБ-д 14 хоногт нэг удаа ажилтан албан хаагчдаа түргэвчилсэн шинжилгээнд хамруулдах ажлыг үргэлжлүүлнэ.
  4. 8-р сарын 1-нээс вакцины бүрэн тунд хамрагдсан 12 оос дээш насны хүүхдүүдийн секц дугуйланд хамрагдах боломжийг нээлээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button