Нийгмийн

“Токио-2020”: Дэлхийн аварга Саид Моллаи шөвгийн наймд шалгарлаа

“Токио-2020” олимпын наадмаас Монгол Улсын тамирчид хоёр хүрэл (М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар) медаль хүртээд байгаа билээ.

Өнөөдөр Токиогийн олимпын дэвжээнд иргэншлээ солин Монголын тамирчин болсон, ДАШТ-ий алт, хүрэл медальт Саид Моллаи, эмэгтэйчүүдийн 63 кг-д Азийн АШТ-ий мөнгөн медальт, улсын таван удаагийн аварга Б.Ганхайч нар барилдсанаас Б.Ганхайч ялагдан, тэмцээнээ дуусгасан.

Эрэгтэйчүүдийн 81 кг-д хүч сорьж буй ДАШТ-ий алт, хүрэл медальт Саид Моллаигийн эхний учраа Казахстаны жүдоч, Азийн наадмын аварга Дидар Хамзатай барилдан, ялсан.

Дараагийн тойрогт Азербайжаны жүдоч Мурад Фатиевтай баридлаа. Тэд анх удаа учраа таарсан нь энэ. Цаг сунгасан барилдаанд Моллаи цэвэр ялж, шөвгийн наймд шалгарлаа.

Монголын тамирчин Саид Моллаиг бид өнөөдөр онцолсон. Түүний тухай нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
МОНГОЛ
МОНГОЛ
2021-07-27 14:22

Миний эх орны төлөө монгол хүнээс илүүтэй сэтгэл зүтгэл гаргаж байгаа дүүдээ амжилт хүсье аварга болоорой

баяр хүргэе
баяр хүргэе
2021-07-27 15:04

Эх орны минь нэрийг цурайтуулсан з�##�ууд баярл�##�аа. Зарим бөхчүүд яах гэж очсоноо ч мартсан бололтой. Барилдая гэсэн сэтгэлгүй, хөдөлгөөн муу, мэх байхгүй ОЛИМПОД очих хэрэг �##�га.

Холбоотой мэдээ

Back to top button