НИЙГЭМ

“Сuttlefish” хүүхдүүдэд зориулан бүтээсэн танин мэдэхүйн тестийг давжээ

“Сuttlefish” хүний хүүхдүүдэд зориулсан зөөлөн чихрэн тестийг давжээ. Энэ нь амьтдын оюун ухааныг дутуу үнэлэхгүй байхыг сануулсан чухал үйл явдал болсон юм. Дээрх амьтныг өмнө нь иймэрхүү туршилтад оруулж байсан бөгөөд шалгалтыг давсан тул эрдэмтэд сонирхон үргэлжлүүлж судлах болжээ. Шинэ туршилтын үр дүнд тэдний сурах, дасан зохицох чадвар хүмүүсийн төсөөлж байснаас илүү болох нь тогтоогджээ.

Зөөлөн чихрийн туршилт гэдэг нь хүүхдээс авдаг маш энгийн туршилт юм. Хүүхдийг чихэртэй өрөөнд байрлуулаад 15 минутын турш идэхгүй тэвчвэл хоёр чихэр өгч, хоёуланг нь идэхийг зөвшөөрнө гэх нөхцлийг тавина. Сэтгэл ханамжийг хойшлуулах чадварын эл шалгуур нь оролцогчийн ирээдүйн төлөвлөлт зэрэг танин мэдэхүйн чадварыг харуулдаг. Хамгийн анх тус туршилт ​​танин мэдэхүйг нь хэрхэн хөгжиж байгааг судлах зорилгоор хийгдсэн байдаг. Тодруулбал, хүн хэдэн настайгаасаа өөрт ашигтай тохиолдолд сэтгэл ханамжаа түр хойш тавьж чаддагийг судалж байжээ.

Харин амьтны хувьд хэрэв хүлээвэл илүү сайн шагнал авах болно гэж хэлж чадахгүй нь тодорхой. Гэхдээ урд нь байгаа хоолыг шууд идэхгүй бол илүү сайн хоол ирж байгааг ойлгуулах боломжтой.

“Энэ судалгаанд хамрагдсан цефалопууд бүгд илүү сайн шагналын төлөө 50-130 секунд хүртэл хүлээх чадвартай байсан. Үүнийг шимпанзе, хэрээ, тоть зэрэг том тархитай сээр нуруутан амьтадтай харьцуулж болох юм” гэж туршилтыг ахалсан эрдэмтэн Александра Шнелл хэллээ.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button