УЛС ТӨР

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саид Моллайд баяр хүргэлээ

"Токио 2020” олимпын жүдо бөхийн 81 кг-ын жинд Монголын тамирчин Саид Моллаи мөнгөн медаль хүртэв. Энэ нь гадаадын тамирчин Монгол Улсын нэрийн өмнөөс олимпод барилдаад медаль авсан анхны тохиолдол болж байна.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнд баяр хүргэжээ.

Тэрбээр "Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд өндөрт өргөж Токиогийн олимпын наадмаас мөнгөн медаль эх орондоо авчирсан Саид Моллайд нийт ард түмнийхээ өмнөөс талархал илэрхийлж халуун баяр хүргэе.

Манай баг тамирчид ялалтын буухиагаа үргэлжлүүлж, Токиогийн тэнгэрт Төрийн далбаагаа олонтоо мандуулахын ерөөл дэвшүүлье.” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button