Нийгмийн

ТОКИО 2020: Манай таван тамирчин өнөөдөр өрсөлдөнө

Өнөөдөр буюу долоодугаар сарын 28-ны өдөр манай улсын таван тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө.

10:00. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -90 кг жинд Г.Алтанбагана зодоглоно. Тэрээр эхний тойрогт гоц мөргөсөн. Хоёр дахь барилдааныг дэлхийн хошой аварга Испанийн Николоз Шеразадишвилитэй хийнэ.

10:30. Боксын эмэгтэйчүүдийн -75 кг жингийн эхний шатанд М.Мягмаржаргал 2019 оны дэлхийн аварга Их Британийн Лорен Прайстай тоглоно.

12:50. Байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ 32-т Б.Урантунгалаг Японы Азуса Ямаүчитэй цэц сорино.

16:18. Байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ 32-т Б.Отгонболд Хятадын Жиалун Литэй цэц сорино.

18:06. Боксын эрэгтэйчүүдийн -57 кг жингийн шигшээ 16-д Э.Цэндбаатар Вьетнамын Нгуен ван Дуонтой тоглоно. Тэрээр эхний шатанд Кенийн боксчныг ялаад буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button