СПОРТТОКИО-2020

Саид Моллаеиг ялсан Нагасэ Таканоригийн ээжийн захидал япончуудыг шуугиулж байна

Молом буюу Саид Моллаеиг ялсан Японы жүдоч Нагасэ Таканоригийн ээжийнх нь хүүдээ илгээсэн захидал Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг шуугиулж байна.

Захидлыг хөрвүүлэн хүргэе.

“Үр дүн нь ямар ч байлаа гэсэн “хичээсэн”-д баярлалаа гэж хашгирмаар санагдсан. Яаж ийгээд алтан медаль аваасай гэсэн хүлээлттэй байсан Рио-де-Жанейрогийн Олимпоос ялгаатай нь энэ удаад ширүүн тулаан боллоо. Алтан медаль авчихаасай гэсэн бодол байсан нь мэдээж. Хичээсээр ирсэн байтал эргэн тойрны хүмүүс чамайг түлхэх нь үнэхээр хөөрхийлөлтэй. Яг үнэндээ Риогийн Олимпоос хүрэл медаль авчихвал сайнсан гэж би бодсон. Гэвч, эргэн тойрны хүмүүсийн нүдээр “жүдо бол мэргэжил. Яаж ч байсан алтан медаль авахгүй бол болохгүй” нь гээд гүрийсэн.

Өмнөх үетэй харьцуулахад жүдо нэлээд дэлгэрсэн. Японы жүдочдын хувь тавилан, амьдралыг тэдний гэр бүл хамтдаа туулж, мэдэрсээр ирсэн. Коронавирусийн улмаас Олимп нэг жилээр хойшилж, төлөөлөх тамирчдыг дахин сонгоно гэхэд нь санаа минь зовж байлаа. Олимп үнэхээр болох болов уу гэдэгт сэтгэл минь зовсон. Гэтэл хүү минь нэг ч үг хэлээгүй. Үргэлж л тайван байсаар. Чиний талаар хатуу шүүмжилж бичсэн ч, дотоодын тэмцээнүүдэд ялалт байгуулсан ч хүү минь дуугүй байсаар л. Миний тухай бичсээр байгаа бол бичиж л байг хамаагүй гэх миний хүү.

2017 оны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний үеэр баруун өвдгөө гэмтээгээд хагалгаанд хүртэл орж байв. Хагалгаанд орсных нь дараа 6 өдрийн турш эмнэлэгт хүүгээ асарсан. Хагалгааны дараах өвдөж шаналсан хүүгийн минь төрх. Жүдогоос хол байж, гүйе гэсэн ч чадахгүй мэдрэмж. Гэвч, хүү минь бас л ганц ч үг дуугарсангүй. Бэртлийн улмаас дотоодын 4, 5 тэмцээнийг алгассан 2019 оны хоёрдугаар сар. Хүү минь олон улсын тэмцээнийг хүлээж байв. Дэргэд нь хамт байвал сэтгэл санаа нь тайвшрах байх гэж санаад Нагасакигаас Ибараки рүү хүүгийнх рүүгээ нүүлээ.

Би тэмцээний талаар огт дурсалгүй зөвхөн хоол ундыг нь бэлдэж өгөөд л. Эцэст нь том тэмцээнд хүү минь хоёрдугаар байранд орсныхоо дараа Олон улсын тэмцээнд мөн 4 дараалан ялалт байгуулав. Надад ч баяртай мэдрэмж төрөв. Хүү минь: “Ээж минь л миний үнэнч фэн” гэсэн ганц өгүүлбэр хэлэв. Нөхөр маань ганцаараа ажиллаж, би гурван хүүхдээ өсгөж байсан болохоор надад хоббины араас хөөцөлдөх цаг зав гараагүй. Тиймээс хүүгийнхээ барилдахыг харах нь юу юунаас сайхан байдаг байлаа.

Бага хүү Нагасэ минь ахлах сургуулийн нэгдүгээр курст байхдаа нэгэн хавар ахлах сургуулийн сурагчдын дунд зохиогдсон тэмцээнд анхны ялалтаа байгуулав. Тэр үеийн мэдрэмжийг би хэзээ ч мартдаггүй. Гэвч, тэр үед Олимпод ингээд түрүүлчихнэ чинээ зүүдэлсэнгүй явлаа. Хоёр ч удаа ингээд энэ тавцан дээр зогсоно чинээ бодсонгүй. Үнэхээр л аав ээжийн хүүхэд шүү. Хэцүү бүхнийг давсанд чинь баярлалаа. Коронавирус дууссаны дараа ахиад хамтдаа аялалд дагуулаад яваарай хүү минь”.

О.АНАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x