НИЙГЭМ

Жүжигчин Л.Сөрөлтийн ах Саид Моллаейд ТАВАН САЯ төгрөг бэлэглэнэ

Жүжигчин Л.Сөрөлтийн төрсөн ах “Токио-2020” олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Монголын тамирчин Саид Моллаейд таван сая төгрөг бэлэглэхээр болжээ.

Тэрбээр энэ тухай “САИД МОЛЛАЕЙ ТАНД БАЯРЛАЛАА. Өчигдөр энэ залуугийн талаар мэдээлэл уншаад өөрийн эрхгүй хайрлах сэтгэл төрсөн. Ганц бөх ч биш бүх салбарын ажилд амжилт гаргах нь асар их хөдөлмөр, тэвчээр, золиос байдаг. Түүнийг энэ хүн биеээрээ туулж,  сэтгэлээрээ мэдэрсэн нь гарцаагүй үнэн байх. Би баян хүн бишээ битгий буруугаар ойлгоорой байгаль орчныг хамгаалах ажил хийдэг ХАТАНДАЛАЙ гэдэг жижиг компанитай түүнийхээ орлогоос энэ гайхамшигтай сайхан залууд 5.000.000 сая төгрөгийн сэтгэлийн шагналыг өгөхгүй бол дараа харамсах юм шиг мэдрэмж төрөөд байна. Эд баялаг мөнх биш. Хүний сэтгэл мөнх юм байна. Би ч гэсэн нээх гоё зүйл ойлгосон юм шиг сэтгэл дүүрэн байна.  Баярлалаа Молоо минь ээ” гэжээ.

Харин жүжигчин Л.Сөрөлт энэ тухай тэрбээр “Энэ хүн бол зулай гишгэж төрсөн ганц ах минь. Шударга, зарчим хоёрыг эрхэмлэгч. Хөдөлмөр, мөнгө хоёрын үнэ цэнийг сайн мэддэг учир мөнгөн медальт залууд ийн хандаж. Зарим хүнд бага мөнгө санагдаж байж болох ч түүний хувьд хэмнэж, өөрөөсөө харамлаж цуглуулсан их мөнгө. Миний мэдэх хамгийн сайн хүү, ах, татвар төлөгч” хэмээжээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сайн байна.
Сайн байна.
2021-07-28 11:29

Мундаг з�##�уу байнаа.

зочин
зочин
2021-07-28 12:41

сайхан сэтгэлтэй з�##�уу байна даа ажил үйлс нь өөдрөг байх болтугай

Зочин
Зочин
2021-07-28 15:36

эргүүтэх юм аа монголд ямар ч хамаагүй тэр хүн чинь зүгээр өөрийнхөө амжилтын л төлөө байгаа

Dolgor
Dolgor
2021-08-03 11:32

Hamgiin haij olohod hobor zvil bol hvnii saihan setgel vum shvv Soroltiin ahad amjilt hvsii er hvnii ujuu saihan setgel gedeg ene shvvdee

Холбоотой мэдээ

Back to top button