ЭРҮҮЛ МЭНД

Хүний гавьяат эмч П.Батчулууныг Азийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооноос шагнажээ

Азийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны 17 дугаар хурал Малайз улсын Куала Лумпур хотноо долоодугаар сарын 25-28-ны өдрүүдэд болж байна. Тус хурлын үеэр тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд онцгой хувь нэмэр оруулсан олон улсын эмч нарт шагнал гардуулсан юм.

Анхны хүндэт шагналаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга Монгол улсын төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч П.Батчулууныг шагналаа.

Энэхүү шагналыг энэ оноос эхлэн тархины үхэлтэй донорын үйл ажиллагааг өөрийн улсдаа нутагшуулах, үүсгэн бий болгох, өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан олон улсын эмч нарт олгож байхаар бий болгожээ.

Энэ удаагийн хуралд олон улсын 100 гаруй зөвлөх, эмч мэргэжилтнүүд уригдан оролцож ковид-19 цар тахлын үед эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд гарсан шинэлэг менежмент,  туршлагаасаа хуваалцаж байна. Тус хуралд манай улсын төлөөлөл болон төвийн ЭЭЭШСҮАЗА болон УНТЭ-ээс эмч, мэргэжилтнүүд цахимаар оролцож буй юм.

Эх сурвалж: ЭМЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button