Нийгмийн

Их сургуулиудын сургалтын төлбөрт ямар өөрчлөлт оров

БШУЯ-ны Дээд боловсролын газрын дарга С.Должингоос энэ жил сургалтын төлбөрт өөрчлөлт орох эсэх, ямар чиглүүлгээр ажиллуулах талаар тодрууллаа.

“Их дээд сургуулиудын сургалтын төлбөрийг цар тахалтай холбогдуулан нэмээгүй. Яг үүний дагуу мөрдөхөөр чиглэл өгөөд байна. Гэхдээ чиглэл өгсөн ч сургуулиудын удирдах зөвлөл хэлэлцэж эцэслэн шийднэ.

Сургалтын төлбөрийн хувьд уян хатан нөхцөлийг бүрдүүлсэн. Сургалтын албатайгаа ярилцаад харилцан гэрээ хийж тохиролцоод нэг удаа төлөх мөнгөний доод хязгаарыг 600 мянга орчимд тогтоогоод хуваан төлөх боломжтой болгосон. 

Мөн амжилттай сурч буй оюутанд хөнгөлөлт, тэтгэлэг зэргийг нэмэгдүүлсэн. Үүнээс гадна хувийн их дээд сургуулиудын удирдлагууд төлбөрөө өөрсдөө тогтоодог учраас энэ нь зөвхөн улсын сургуулийн мөрдөж буй чиг юм.

Соёл урлагийн их сургуулийн хувьд нэгдүгээр дамжаанд элсэн сурах оюутны төлбөр 10 хувиар нэмэгдэж байгаа. Гэхдээ улсын сургуулиуд дундаа хамгийн бага төлбөртэйд тооцогдож байгаа” гэсэн мэдээллийг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-28 11:52

Хичээл ороогүй байж юун төлбөр нэмэх вэ харин ч бүр тог цахилгаан бичиг хэрэг бусад матеир�##�ын нилээд хэмнэлт гараа бичдээ

UB
UB
2021-07-28 23:46

Xamag zardlaa ulsaar tuluulchd ygd nmd erguutd bgm be. Oligtoi surgchdgch yum shig. Chanargui diplom uned orjiinoo .

Back to top button