ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

BTS: “Токио-2020” олимпод дуунууд нь хамгийн олон эгшиглэсэн хамтлаг

“Токио-2020” олимпын нээлтийн үед улс бүрийг төлөөлүүлсэн зургуудыг зохион байгуулагчдын зүгээс дэлгэцээр харуулж байсан. Тэгвэл тус нээлтийн ёслолд Өмнөд Солонгосыг төлөөлүүлэн гурван дүрсийг харуулсан дотор BTS хамтлагын зураг багтжээ. Мөн олимпын үеэр хамгийн олон тоглогдсон дуунд тус хамтлагийн дуунууд багтсан байна.

Олимпын нээлтийн үеэр тэднээс гадна XIV зууны үед баригдсан Намдаэмүн (Өмнөд Солонгосын анхны үндэсний баялаг) ба XVI зууны үеийн гадаадын түрэмгийллээс улсаа хамгаалан ялалт байгуулсан адмирал, цэргийн жанжин И Сунсинийг харуулсан.

Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр олимпын наадамд оролцож буй тамирчид алтан медаль авахдаа ямар дуу тавих талаар хүсэлт гаргаж болдог аж. Тэгвэл Өмнөд Солонгосын тайлбарлагч Ким Шин Ёний мэдээлснээр “Butter”, “Dynamite” зэрэг BTS хамтлагийн дуунууд нь тамирчдаас хамгийн их санал авч, энэ жилийн олимпын наадмын хамгийн эрэлттэй дуунуудаар тодорсон байна.

  • Долдугаар сарын 25-нд болсон эмэгтэйчүүдийн боксын тэмцээн болон Регбигийн Солонгос, Шинэ Зеландын тоглолтын үеүүдээр “Butter” дуу тоглогджээ. 
  • Байт харвааны төрөлд Өмнөд Солонгосын эрэгтэй баг ялалт байгуулахад BTS-ийн өөр нэг алдартай дуу болох ‘Динамит’ эгшиглэв.
  • Өмнөд Солонгосын байт харвааны баг Токиогийн Олимпийн дараагийн шатанд шалгарахад BTS хамтлаг Стив Аоки нарын хамтарсан “Waste It On Me” дууг тавьжээ.

Түүнчлэн долдугаар сарын 26-нд  Токиогийн олимпын бэлтгэлийн үеэр Наоми Осакаг камераар харуулахад мөн тус хамтлагийн “Dream glow” дуу ард нь эгшиглэж байсан юм. Энэ талаар хамтлагийн нэгэн шүтэн бишрэгч сошиал хуудсандаа “Хэрвээ тамирчид арми /BTS-ийн шүтэн бишрэгдийн нэршил/ бол тэдний дуугаар цэнэглэгдэхийг хүсэх нь мэдээж. Харин BTS-ийн дуунуудад гүн гүнзгий орсон жинхэнэ арми л “Dream glow” дуу ямар гайхалтайг мэднэ” хэмээжээ.

Олимын тэмцээний үеэр BTS хамтлагийн гишүүн Ким тэхён олимпод оролцож буй тамирчин Шин Юбины “Weverse” апп дээр бичсэн пост дор амжилт хүссэн сэтгэгдэл үлдээжээ. Шин Юбин бол олимпод оролцож буй Өмнөд Солонгосын хамгийн залуу теннисчин юм.

17 настай ширээний теннисчин охин  энэ талаар ярихдаа “Шинэ мэдэгдэл ирсэн болохоор би тэр даруй юу гэдгийг нь шалгахаар утас руугаа очсон. Түүний зурвасыг хараад би нүдэндээ итгээгүй. Гар минь догдолсноосоо болоод чичирч байлаа. Тухайн үер ганцаарчилсан тоглолт болох гэж байсан учир би үүнийг бусдад харуулж чадаагүй. Тоглолтын үед түүний үг болон BTS-ийн “Dope” дуу өөртөө итгэлтэй болоход минь тусалсан” гэв.

BTS-ийн шүтэн бишрэгчдэд “Токио-2020” нь олимп онцгой сэтгэл хөдөлгөсөн олимп болж байна. Тэдний хувьд дээрх явдлууд хайртай хамтлаг нь “Солонгос үндэстний төлөөлөл” гэж албан ёсоор зарлагдсан чухал үйл явдал болсон юм.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button