НИЙГЭМ

Улаанбадрах сумын ураны уурхайн асуудлаар шүүх хурал болно

Дорноговь аймгийн Улаанбадрах суман дахь ураны уурхайн асуудлаар өнөөдөр /2021.07.28/ шүүх хурал болохоор болжээ. Ураны хор хөнөөлийн улмаас тус нутагт амьтад хорогдол, иргэдийн эрүүл мэндэд аюул учруулж байгаа аж.

Ураны томоохон нөөцтэй гэж тодорхойлогдсоны дараа 1997 оноос хойш тус газарт тасралтгүй уран олборлосон хэвээр байгаа юм. Ураны хороос болж Улаанбадрахын булаг шанд бохирдож, нүүдлийн цагаан болон нутгийн бор зээр ихээр үхэж байгааг сумын иргэд онцолсон юм. Төрөлхийн эмгэгтэй хүүхдэд, төл төрөх нь ч элбэгшсэн гэж тэдний зүгээс мэдээлжээ.

Энэ талаарх захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хурал өнөөдөр 15:30 цагаас хуралдана.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button