Covid-19НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

“Хүүхдүүдийг вакцинд хамруулснаар хүн амынхаа 70 хувийг дархлаажуулна”

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн тухай танилцуулж байна. Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа хэлэхдээ:

“Монгол Улсад коронавирусийн халдварын Дельта хувилбар бүртгэгдсэн тухай өмнө мэдээлсэн. Уг вирусийн тархалт, өвчлөл өндөр учир иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж ЭМЯ, УОК-оос өгч буй зөвлөмжийг дагаж, халдвар хамгааллын дэглэмээ сайн сахих хэрэгтэй байна.

ДЭМБ-аас вакцины гуравдугаар тунг хийхийг зөвлөөгүй байгаа. Зарим улс оронд вакцины эхний тунг хийх боломжгүй байхад, гурав дахь тунг хийх нь зохимжгүй гэж үзсэн. Манай улсын хувьд одоогоор судалгааны ажилдаа явж байна.

Манай улс энэ асуудлаар судалгаа, төлөвлөлтийг хийж байна. Хараахан шийдвэр гараагүй байгаа. Хүүхдүүдийн вакцинд хамруулснаар хүн амынхаа 70 хувийг дархлаажуулна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button