ДЭЛХИЙЭнтертайнмент

Жүжигчин Ким Мин Гвигийн тоглосон хэсгүүдийг “Nevertheless” цувралаас танахаар болжээ

БНСУ-ын JTBC телевизийн бүтээл "Nevertheless” буюу "Мэдэж байгаа ч...” цувралын жүжигчин Ким Мин Гвиг найз охиноо хуурснаас болж салсан, цаашлаад кино зураг авалтын үеэр коронавирусийн халдвар авсан ч, түүнийгээ нууж хориг зөрчсөн хэмээх мэдээлэл цацагдсантай холбоотойгоор киноны наймдугаар ангиас эхлэн, түүний тоглосон хэсгүүдийн ихэнхийг хасаж байгаа аж.

Тухайн мэдээлэлтэй холбоотойгоор жүжигчин Ким Мин Гви-ын харъяа агентлагаас дээрх мэдээллийг няцаасан тайлбар өгсөн байна. Найз охиноо хуурсан эсэх асуудал тэдний хувийн амьдрал. Тэд зургаан жилийн турш үерхсэн. Хувийн амьдралтай холбоотой шуугиан гарсанд хүлцэл өчиж байна. Зураг авалтын үеэр коронавирусийн халдвар аваагүй, өмнө туссан ч хөл хорионд байж дэглэмээ сайн сахисан” хэмээх тайлбарыг хийсэн байна. Жүжигчин залуугийн зүгээс цахимд нийтлэгдээд буй асуудалд гар бичмэлээр уучлал хүссэн захиа бичиж нийтэлж байсан билээ.

Эх сурвалж: www.soompi.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button