Нийгмийн
ГЭГЭЭЛЭГ: Э.Даваажамцад “Мөнх буурал хайрхан” ХХК хоёр өрөө байрны батламж гардуулжээ

Ховд-Улаанбаатар-Чойбалсан чиглэлд 2100 гаруй километр замыг амжилттай туулсан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжмийн салааны хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамцад “Мөнх буурал хайрхан” ХХК-ийн хамт олон хоёр өрөө байрны батламж гардуулжээ.
Тэрбээр хоёр хоногийн өмнө биш долдугаар сарын 26-ны өдөр Ховд аймагтаа очсон бөгөөд түүнийг аймгийн удирдлагууд, Зэвсэгт хүчний 123-р ангийн бие бүрэлдэхүүн, Ховдын ард иргэд ёслол хүндэтгэлтэйгээр хүлээж авсан байна. Өмнө нь, тус аймгийн удирдлагууд Э.Даваажамцын гэр бүлийг хоёр өрөө байраар шагнаж, хамт явсан багийн гишүүд тус бүрд 1,000,000 төгрөгийн урамшуулал олгосон юм. Мөн Зэвсэгт хүчний 123-р ангийн зүгээс 10 хоногийн цалинтай чөлөө өгсөн билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зэвсэгт хүчний 123-р анги яасан гуриай юм бэ 10-хан хоногийн ц##интай чөлөө өгдөг