НИЙГЭМ

ТОДРУУЛГА: Нийслэл хотын албан татвар нэмэгдээгүй

Нийслэл хотын албан татвар хоёр хувь болж нэмэгдэнэ гэх мэдээллийн дагуу бид Нийслэлийн татварын албаны байцаагч Н.Биндэрьятай холбогдон тодрууллаа.

Тэрбээр “Татварын хэмжээ нэмэгдсэн явдал гараагүй. Нийслэлийн хэвлэлийн төлөөлөгчдийн хурлаас баталсан хувь хэмжээнээс шалтгаалж татварыг тогтоодог. Харин нийслэлийн цалин татварын талаар хуульд одоогоор өөрчлөлт ороогүй байгаа тул татвар нэмэгдсэн байх ямар ч боломжгүй. Одоогийн байдлаар хотын албан татвар 0-1 хувийн хооронд тогтоогдсон байгаа. Бараа борлуулж, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрт нэмж суутгал бодогдоно” гэв.

Нийслэл хотын албан татварын тухай хууль 2015 оны аравдугаар сараас мөрдөгдөж эхэлсэн. Тус хуулиар нийслэл хотын нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлж буй зочид буудал, амралтын газар, ресторан, баарны үйлчилгээ, жижиглэнгийн худалдаагаар борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа, тамхийг худалдан авсан хүмүүст дээрх татварыг ноогдуулна.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button