Нийгмийн

Х.Тэмүүжин: Дээр нь бодлого байхгүй бол доор нь ийм зүйлс гарч, гаарсаар л байна

Цагдаагийн алба хаагчид жирийн иргэдийг зодож танхайрч буй видео бичлэг цахим орчинд түгж олныг бухимдуулаад буй.

Бичлэгтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг асуудлыг яаралтай шалгаж, хуулийн хариуцлага тооцуулах үүргийг ХЗДХ-ийн сайд Х.Нямаатарт үүрэгдсэн. Харин цагдаагийн байгууллагаас эл хэрэг хоёр жилийн өмнө болсон, цахимд тавигдсанаар ил боллоо хэмээн мэдээлэл хийв.

Тэгвэл эл асуудлаар Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин цахим орчиндоо мэдээлэл өгчээ.

Тэрбээр "Дээр нь бодлого байхгүй бол доор нь ийм зүйлс гарч, гаарсаар л байна. Хүний эрхийн мэдрэмжгүй ийм дураар авирлал, албан тушаалтнуудын хувийн ааш, арга хэмжээ, тэдний хүчирхийлэл хуулийг орлож, хуулийн нэр бариад их удлаа. Ядаж байхад албан тушаалтнууд буруугаа засаж, дотороо хариуцлага ярихын оронд иргэнээ буруутгаж, гүжирдэх, хувийн мэдээллийг нь онгичин ухаж нийтэд цацан, гүтгэн харлуулахдаа их дадмаг болж. Төрд тэр дундаа хууль сахиулах болон хуулийн байгууллагуудад суурь шинжтэй шинэчлэл хийж, эхлүүлэх шаардлага их байна даа” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-07-30 12:46

хар тамхины хамаар�##�тай охин хаачсан бэ

ИРГЭН
ИРГЭН
2021-07-30 13:57

Тийм шүү .Тэмүүжин хууль зүйн сайд хийх ухааны юм байхдаа хуулийг уландаа гишгэж ХАР тамхичин хүүхнийг ивээлдээ авч ХЭРГЭЭС чөлөөлүүлж байсныг цагдаа илчилсэн түүнд хорсосон Тэмүүжин ӨӨРИЙГӨӨ мартсан бололтой ЧИ завхр�##�ын үр цацсан даа хуулиас хол бай

Зочин
Зочин
2021-07-30 16:28

Temuujing buruutgaad baigaa ene deerh 2 nuguu MAN iin troll geech l baih daa.

Zochin
Zochin
2021-07-30 21:12

Ymarch medleggui, ongiroo, danalzuur ymar muuchai tsagdaa be?. Bulgeeree chun zoddog umuu?, Araichdee. Yalaa gej zodoj balbaad baigaa um?. Jinchene daranguilagch baindaa. Ter said n uu chiigeed ybaad baidag um. Bugded n chatuu arga chemjee avraachee

Холбоотой мэдээ

Back to top button