ХУУЛЬ

“ТЭЦ-3”-ын захирал Ч.Чинбатыг саатуулжээ

“ТЭЦ-3” төрийн өмчит компанийн захирал Ч.Чинбатын албан өрөөнд өчигдөр /2021.07.29/ АТГ-ын мөрдөн шалгах, гүйцэтгэх ажиллагааны хэлтсийн албан хаагчид үзлэг, нэгжлэг хийж буй талаар эх сурвалжууд мэдээлсэн.

Энэ дагуу бид Авилгатай тэмцэх газраас тодруулахад “ТЭЦ-3” төрийн өмчит компанийн захирал Ч.Чинбатын албан өрөөнд мөрдөн шалгах, гүйцэтгэх ажиллагааг явуулан нэгжлэг хийж байгаа нь үнэн” хэмээсэн юм.

Тэгвэл түүнийг цагдан хорих 461-р ангид түр саатуулсан аж. Харин ямар хэргээр ийн нэгжиж, шалгах болсон нь тодорхойгүй байна.

Хэрвээ сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчилсан тохиолдолд 24 цаг, шүүхийн зөвшөөрлөөр 48 цагийн хугацаатай цагдан хорино. Харин яллагдагчаар татсан тохиолдолд шүүхийн тогтоол үйлдэх хугацаа өөр болдог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-т зааснаар мөрдөгч нь сэжигтнийг баривчилсан тохиолдолд яллагдагчаар татах саналаа прокурорт даруй хүргүүлнэ. Ингээд хуулийн дагуу прокурор саналыг үндэслэлтэй гэж үзвэл саналыг хүлээн авснаас хойш зургаан цагийн дотор баривчилсан сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах эсэхийг шийдвэрлэдэг. 

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button