Нийгмийн

Иргэдийг тусгаарласан зочид буудал, амралтын газруудад 1,7 тэрбумын санхүүжилт олгохоор боллоо

Цар тахлын улмаас тэг зогссон Аялал жуулчлалын салбарын зарим аж ахуй нэгжүүд болох Улаанбаатар хотын бүс нутагт хамаарах зочид буудал, амралтын газрууд 2020 оны аравдугаар сараас иргэд, төрийн албан хаагчдыг тусгаарлах ажлыг зохион байгуулсан юм.

Хэдийгээр эрсдэлтэй ч гэсэн тасалдсан орлогоо нөхөх, ажлын байраа хадгалах боломжийг бүрдүүлсэн давуу талтай.

Гэвч дээрх үйл ажиллагааны төлбөр нийт 1,7 тэрбум төгрөг өнөөг хүртэл олгогдоогүй нь салбарын төлөөлөлтэй хийсэн уулзалтуудаар удаа дараалан яригдсаныг Н.Уртнасан сайд анхааралдаа авч ажиллалаа.

Аялал жуулчлалын салбар 2020 онд 1,5 их наяд төгрөгийн алдагдал хүлээж, тус салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд хоёр жил орчим сул зогсож, санхүүгийн хямралд өртөөд байгаа.

Иймд нэн тэргүүнд тавьж шийдвэрлэх тухай хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан засгийн газарт танилцуулж, хэлэлцүүлэх хүсэлтийг Улсын онцгой комисст хүргүүлж өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанд танилцуулж, долдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар эцэслэн, Сангийн яамнаас санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо.

Тус салбарт үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн 10 гаруй байгууллагын төлөөллүүдтэй салбарын сайд хэд хэдэн удаагийн уулзалт хийж тулгамдсан асуудлуудыг сонсож, шат дараатай шийдвэрлэх, санал хүсэлтийг чөлөөтэй хүлээн авч ажиллахаа мэдэгдэж байсан нь ийнхүү ажил хэрэг болон үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button