ХУУЛЬ

Цагдаад зодуулсан иргэн хувцас загварын мэргэжилтэй залуу байжээ

Цагдаагийн алба хаагчид иргэний эрх чөлөөнд ноцтойгоор халдаж, гавтай байхад нь хэрцгийгээр зодож буй бичлэг уржигдар /2021-07-29/ цацагдсан.

Цагдаагийн байгууллагаас өчигдөр мэдээлэл хийж, тус хэрэг 2019 оны зургадугаар сард үйлдэгдсэн болохыг мэдэгдсэн юм. Мөн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар намайг сайд болохоос өмнөх хэрэг гэх утгатай мэдэгдэл хийж арьсаа хамгаалсан.

Улмаар цэнгээний газраар үйлчлүүлсэн мөнгөө төлөөгүйгээс ийн зодуулсан, зодсон алба хаагчдыг ажлаас нь халж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэх тайлбар хийсэн.

Тэгвэл цагдаагийн алба хаагчдад зодуулсан хоёр залуугийн нэг нь 20 гаруй настай бөгөөд хувцас загварын чиглэлээр ажилладаг нэгэн аж. Мөн өөрийн сонирхлоор дуу зохиодог, хувцасны брэндийн нүүр царайгаар ажилладаг модель юм байна. Хамгийн анх өөрийн цахим хуудастаа тус бичлэгийг байршуулсан иргэн Г.Б нь тайлбартаа гавлуулсан хүнийг өөрийгөө хэмээн дурдсан байжээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

3 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button