УРЛАГ

Зураг, яруу найраг хосолсон “Сүнс урлал” үзэсгэлэн МАРГААШ нээлтээ хийнэ

Монгол арт галерейд зураач О.Золбоотөгөлдөр болон яруу найрагч Э.Бүжинлхам нарын хамтарсан “Сүнс урлал” үзэсгэлэн маргааш /2021.08.01/ нээлтээ хийнэ. Тус үзэсгэлэн нь энэ сарын 1-10-ны өдрүүдэд “Монгол арт галерей”-д гарах бөгөөд зурагт ном, шүлэг хамтатгасан каталог хэлбэрээр гарахаар болжээ.

Зураачийн зүгээс “Энэ үзэсгэлэн та бүхэнд уран зураг, яруу найраг, уран бүтээлчдийн дотоод холбоо, оюун санааны урсгалыг цогц илэрхийлэн харуулах болно” гэж өөрийн сошиал сүлжээндээ нийтэлсэн байна.

Харин яруу найрагч Бүжинлхамын “Хаа нэгтэйгээс ямар нэгэн оршихуй сэтгэлийн минь шат хүртэл намайг замчилж өгөөд,”Үүрийн зүүдэнд орж ирсэн тайтгарлын үгсээр тэжээгдэж, өгссөн гишгүүр бүрийнхээ тоогоор шүлэг бичсэн минь “Сүнс урлал” ном болон хэвлэгдлээ. Энэ нь өөр нэгэн зураач бүсгүйн ертөнцтэй ахин сүлэлдэж, уран зураг болон амилсан нь энэ үзэсгэлэн юм. Урлаг, шүлэгт хайртай болгоныг урьж байна” хэмээн хэлжээ.

Эл яруу найрагч өмнө нь Ариан, Намрыг мартагсад, Сүнс урлал зэрэг номуудыг эмхтгэн гаргаж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button