Өнөөдөр О.Бурмаа барилдаж, Э.Цэндбаатар тулалдана

Өнөөдөр буюу наймдугаар сарын 1-нд манай гурван тамирчин Токиогийн дэвжээнд өрсөлдөх болно.
07:30. Буудлагын эрэгтэйчүүдийн 25 метрийн хурдан гар бууны нэгдүгээр дасгал эхэлж Э.Даваахүү цэц сорино. Тус төрөлд нийт 27 тамирчин оролцож байгаа ба хамгийн өндөр оноотой зургаан тамирчин финалд шалгарна. Хоёрдугаар дасгал наймдугаар сарны 2-нд болж тэр өдрөө медалийн эзэд тодорно. (UBS, SBN, VTV)
10:28. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -76 кг жинд О.Бурмаа зодоглоно. Тэрээр эхний шатанд Японы Хирое Минагаватай барилдана. Ялсан нь шөвгийн наймд Канад болон Эстонийн бөхчүүдийн ялсантай барилдана. (C1, ETV, TV5)
16:48. Боксын эрэгтэйчүүдийн -57 кг жинд Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөө 2019 оны дэлхийн аваргын тавдугаар байрны шагналт Оросын 23 настай Альберт Батиргазиевтай тулалдана.
У.УЯН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.