Нийгмийн

Аавындаа амрахаар очсон иргэн машинтайгаа живж, амиа алджээ

Увс аймгийн Өмнөговь сумын Орлого багийн “Сэрүүний хаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 110 км, сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ 07.29-ний өдрийн 22:00 цагт “Сэрүүн”-ий нуур руу суудлын автомашин орж живсэн тухай дуудлагыг 07.30-ны өдрийн 03:10 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын дөрвөн алба хаагчид 110 км зам туулан 04:00 цагт очиход нийслэлийн Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны харьяат иргэн Л /41 настай, эрэгтэй/ нь тус нуурын эргээс баруун хойд зүгт зургаа орчим км-т зусч байгаа аавындаа амралтаараа очсон байхдаа согтууруулах ундаа хэрэглэж нуурын усанд “Мазда” загварын суудлын автомашинтайгаа живсэн байсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button