Нийгмийн

В.Баттулга агсны “Гэрлээр бичсэн миний ертөнц” фото альбомыг хэвлэлтэд шилжүүлжээ

Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Хяналтын зөвлөлийн гишүүн, нэрт гэрэл зурагчин, фото сэтгүүлч Вандандожийн Баттулга энэ оны тавдугаар сард зуурдаар таалал төгссөн. Тэрбээр өөрийн шилдэг бүтээлүүдээ эмхтгэн “Гэрлээр бичсэн миний ертөнц” фото альбомыг хүү Б.Батзул нь өчигдөр хэвлэлтэд шилжүүлжээ.

May be an image of book

В.Баттулга нь 1960 онд Улаанбаатар хотод төрсөн. 1986 оноос гэрэл зураг авч эхэлсэн байна. 1981 оноос МРТУХ-оос ажлын гараагаа эхэлжээ. Монголын үндэсний телевиз, “Ардын эрх” сонин, Улсын гэрэл зургийн газар, “Монголын мэдээ” сонин, “Фотолинк” агентлагт фото сэтгүүлчээр ажиллаж байв. 2008 оноос бие даан уран бүтээлээ туурвиж байлаа. Тэрбээр Москвад Кино урлагийн дээд сургууль суралцсан бөгөөд эх орондоо “Магнум-Дорно дахинд” гэрэл зургийн сургалт, Монголын Хэвлэлийн Хүрээлэн, Andrea Kunzig Lecturer International Institute for journalism InWEnt Berlin “News photography” гэрэл зургийн сургалт, “Загварын гэрэл зураг” сургалт, “Гёте” институт, “Гамма” агентлагаас зохион байгуулсан “Соёл болон уур амьсгалын өөрчлөлт” гэрэл зургийн сургалтад тус тус суралцаж төгсжээ.

Г.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button