Нийгмийн

“Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах азтан боллоо” гэж иргэдийг залилж байж болзошгүй

Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын нэрийг барьж 77800544 дугаараас "Эрхэм..........овогтой..........та.........дүүргийн гэр хорооллын барилгажуулалтын гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах азтан боллоо. Нийслэлийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн  хэлтэс" гэсэн зурвасыг тодорхойгүй тооны иргэдэд тараасан байна.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн үйл ажиллагаа нь Хот, суурин газрыг дахин төлөвлөн барилгажуулах тухай хууль болон дагалдан гарсан журмын дагуу хийгддэг. Дээрх нэр дурдагдсан хэлтэс нь НЗДТГ болон Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газарт байхгүй бөгөөд энэ асуудалд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтэст хэрэг бүртгэлийн ажиллагаа хийгдэж байгаа болно.

Иймд иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, аливаа хэлбэрийн залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлнэ үү.

НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ ДЭД БҮТЦИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button