СПОРТТОКИО-2020

Э.Цэндбаатарын тоглолтын шүүлтийг шударга болсон гэжээ

ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга, Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар “Токио-2020” олимпын наадмын медалийн төлөөх тоглолтод ОХУ-ын боксчин Альберт Батыргазиевтай өрсөлдөн, эргэлзээтэй шүүлтийн улмаас ялагдсан.

Э.Цэндбаатар гурван үеийн турш илүүрхэн тоглосон ч Кубийн шүүгч бага оноо өгсөн нь ялалтад нөлөөлсөн гэж үзсэн тул Монголын багаас Э.Цэндбаатарыг тоглолтыг шударга бус шүүлээ гэж эсэргүүцэн, гомдол гаргаад байв.

Тэгвэл МҮОХ-ны хүсэлтийг ОУОХ хянаж үзээд хариу ирүүлжээ. Тус албан бичигт хоёр тамирчны тоглолт ямар нэг алдаагүй болсон гэж үзсэн бөгөөд тэмцээний үр дүн шударга болсон хэмээсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

5 Сэтгэгдэл

  1. Шүүлт ил тод биш учраас луйвар хийх боломж олгож байна иймээс олимпоос боксыг хасах хэрэгтэй

  2. ОЛИМПЫН БОКС ХЭЗЭЭ МӨДГҮЙ ОЛИМПООС ХАСАГДАХ НЬ ТОДОРХОЙ БИЗЭЭ. ЛУЙВАРЧИН АВИЛГАД ИДЭГДСЭН УДИРДЛАГАТАЙ ХОЛ ЯВАХГҮЙ Л ДЭЭ.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button