ХУУЛЬ

ЦЕГ: Иргэн Г.Ган-Очирыг цагдаагийн хэлтэст аваачиж, эрүүлжүүлж байна

МАН сонгуулийг хар машинаар луйвардсан гэх аудио бичлэг ил болгосон иргэн Г.Ган-Очирыг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан.

Тэгвэл иргэн Г.Ган-Очирыг өнөөдөр гэрээс нь баривчилж, Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү авч явжээ. Тэрбээр өнөөдөр буюу 2021.08.04-ны 11:00 цагаас МN мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийх зар тараагаад байв. Тодруулбал, хууль хүчний байгууллагын хууль бус үйлдэл болон аавынхаа үхлийн шалтгааныг ярина гэж байсан юм.

Тэгвэл энэ асуудлаар ЦЕГ-аас тодруулахад “Өглөө 9.04 цагт цагдаад зөрчлийн дуудлага ирсэн байна. Дуудлагаар Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс очиж, хэлтэс дээр аваачиж шалгаж байна. Иргэн “Г”-г эрүүлжүүлсэн байна. Одоо шалгах ажиллагаа явуулж байна. Хөршөөс нь дуудлага өгсөн” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

4 Сэтгэгдэл

  1. Аан ийм х####амжтай шдээ манай гацдаа хэвлэлийн хур####аас нь өмнө амжиж эрүүл болгоно гэнээ ккк

  2. Эргүү архичинг хөршүүд нь з####раад цагдаа дуудсан л байна юу нь буруу болоов архичинг өмөөрөгчид өө иргэдэд гай тариад байхад цагдаадаа л хэлж тусламж авдаг шүүдээ ёр нь архичид аятайхан л байж үзээрээ дээ олон түмэн з####хаж үзэн яддаг болсон шүүдээ хөөе

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button