УЛС ТӨР

Иргэддээ дарамт учруулахаа боль, цахим, танхимынхаа аль нэгийг сонго дарга нар аа

Цар тахалд гурав дахь жилдээ дарлуулж буй манай улсын Засгийн газар одоо хэр туршлагажаагүй, гадаад дотоодын улс орнууд хэрхэн дасан зохицож, ажиллаж, амьдарч буй талаар судлаагүй нь тун ойлгомжтой байна.

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас энэ намар сургууль цэцэрлэгийг танхимаар болон цахимаар хослуулж хичээллүүлэх шийдвэр гаргаснаа зарлалаа. Өөрөөр хэлбэл, тав хоног танхимаар, тав хоног цанхимаар хичээл орно. Ногоон бүс гэж зарласан газар зуун хувь танхимаар хичээллэнэ. Улаанбаатар хот болон эрсдэлтэй бүсэд 5:5 гэсэн стратегийг баримтлах гэнэ.

Засгийн шийдвэрийг салбарын сайд Л.Энх-Амгалан нь танилцуулсан болохоос биш уг шийдвэрийг манай сайд, дарга нар бүгд ярьж байгаад шидсэн нь тодорхой.

Гэтэл ямар гээч шийдвэр гаргах нь энэ вэ. Танхимын хичээлд бэлдэх үү, цахим хичээлд бэлдэх үү. Наад зах нь үр хүүхдээ харуулах хүнгүй эцэг эхчүүд  тав тав хоногоор ээжилж ажлаасаа чөлөө аваад хүүхдээ харах болж байна уу. Эсвэл Засгаас цалинтай чөлөө олгох боломжоор хангах юм уу.

Хөдөө гадаа, эмээ өвөөд нь харуулж байгаа хүүхдүүдийг тав хоног танхимд хичээллүүлэхийн тулд наашаа хот руу авч ирэх болох нь. Харин гэртээ байх тав хоногт цоожлоод үлдээхээс өөр арга үлдэхгүй нь.

Өөрөөр хэлбэл, хүүхдүүд гэртээ цоожлуулж, улам бүр эрсдэлд орох нөхцөл рүү төр засаг нь албан хүчээр оруулж байна.

-ТАНХИМААРАА ОРУУЛБАЛ ОРУУЛСАН ШИГ ОРУУЛ-

Түүнээс гадна тав хоног танхимаар хичээллээд, тав хоног цахимаар хичээл үзэхээр халдвар авахгүй, тархаахгүй байх юм уу. Ямар ч тэнэг хүн ойлгохоор энэ мэт амархан логикийг ухаарчих чадваргүй хүмүүсээр бид яаж удирдуулах вэ. Халдвараа хумиж, барьж авч чадаагүй, улс даяараа алдчихаад одоо хэнийгээ хамгаалах гэж ингэж хэлбэрдэнэ вэ. Бидэнд дасан зохицож амьдрахаас өөр сонголт үлдээгүй. Танхимаараа оруулбал оруулсан шиг оруул. Чадахгүй бол цахимаараа хичээллүүл. Энэ нь сурагчдад ч, эцэг эхчүүдэд ч амар.

Өндөр хөгжилтэй дэлхийн улс орнууд халдвар хамгааллын дэглэмээ чанд бариад, сургууль цэцэрлэгээ аль хэдийн хичээллүүлээд эхэлчихсэн. Япон, БНСУ-д цэцэрлэгийн багачууд нь тасралтгүй хичээллэж байна. Эцэг эхчүүдэд нь ажиллах, амьдрах боломжийг улс нь нээж өгч чадаад байна. Ингэж байж эдийн засаг нь ч сэргэх нь тодорхой.

Саяхан манай улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон айлчилж, олимп үзчихээд буцах замдаа БНСУ-аар дайрсан. Энэ үеэрээ тус улсын боловсролын салбар хэрхэн цар тахлыг даван туулж байгаа талаар туршлага судалсан гэсэн. Тэгээд тэндээс сурч ирснээ шийдвэр болгож байгаа нь энэ бололтой.

Цар тахлаар далимдуулж гаргасан тэнэг шийдвэрээ тулгаж, иргэддээ дарамт учруулдаг төр хөөрхий. Ард иргэд минь намраас  ёстой л “алцганаж” амьдрах нь дээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч

Эгүүрийн зөв шүү

Ш
Ш

Өө ээлжилэх энэ тэр бол дэмий нэг талдаа шийдэх хэрэгтэй, танхимаараа л хичээлүүлсэн дээр ээ

oyutan
oyutan

tanhimaaraa oruulaace m#l shiidver gargah ym

Зочин
Зочин

Өөх ч биш, булчирхай ч биш юм битгий хийгээч. Энэ ЗГ-т чадавхи байна уу? Эгүүрийн зөв

Зочин
Зочин

Зүгээр л цахимаараа оруул, хүүхдүүдээ өвчинд нэрвэгдүүлмээргүй бна, боловсролоор хоцрохгүй дор бүрнээ хичээнэ биз, өвдвөл тоглоом биш

zochin
zochin

Өөх ч биш, булчирхай ч биш юм битгий хийгээч. Энэ ЗГ-т чадавхи байна уу? Эгүүрийн зөв

zochin
zochin

udur tanhimaaraa oruulchee.2 jil hii tulbur tulj huuhed bid bugdeerree hohirson

zochin
zochin

udur bur tanhimaaraa oruulchee.2 jil hii tulbur tulj huuhed bid bugdeerree hohirson

zochin
zochin

2 tungaa hiilgeed cheleetei gesen.Suudliin vagonoo ch ybuulajgui.Dornogovi gj haalttai aimag.Ugaasaa aldaad tavij tuuchihaad odoo uogii n horiod bdg uom.Eersdee hudlaa hytad.enetheg oruulj vures taraachhaad.ard tumnee daramtlaad bh uom.DOgoviin Zasag gj erguu hunii am harsan.Suudliin vagon huleej avahgui ch geh shig.Deereesee ehleed hudlaa yrisan uomnuud.

Sayuri
Sayuri

Hicheelee ordogooroo oroochee 2jil arail yumaa hewiin amidraldaa ormoor bna ta nar hezee ard tumenee bidnig bodoj bsan yum be hayagdsan ard tumenee hudalaa bitgii bodoj bgaa yum shig fur bitgii hudalaa gargaachee

Зочин
Зочин

Утгагүй 2 салаа шийдвэр гаргаснаа яаран сандран мэдээлж ажил хийж буй дүр эсгэн цацах нь Засгийн газар, салбарын сайд нарт ашигтай юм уу. Ард түмнээ нэгдүгээрт тавьж асуудлаа судалж шийдээд мэдээллээ өгч болдоггүй юм уу. Ямар ч чадваргүй Засгийн газар, гудамжнаас гүйгээд орсон сайданцаруудаас салмаар байна. Ард түмэн тэнэг биш шүү.

Зочин
Зочин

Утгагүй 2 салаа шийдвэр гаргаснаа яаран сандран мэдээлж ажил хийж буй дүр эсгэн цацах нь Засгийн газар, салбарын сайд нарт ашигтай юм уу.

ZOCHIN
ZOCHIN

Зөв шийдвэр. Эрсдлээ тооцох ёстой.

Зочин
Зочин

Ард иргэдэд яаж хүндрэл учруулж болох , бүхий аргыг бодож бгаад шийдвэр гаргана, ийм л малнууд 2 жил биднээр тоглолоо.

Зочин
Зочин

Нэг ч тохиолдол илрээгүй байхад сүржигнээд карантинлаад байсан одоо өдөрт 7000 сорьцоос мянга гаруй илэрч байхад буюу 7 хүн тутмын 1 нь өвчтэй байж, өдөр бүр арваараа үхэж байхад хүүхдүүдийг эрсдэлд оруулж бөөнөөр нь нэг анги танхимд байлгах гээд байгаа энэ засаг төрийн логикийг ойлгохгүй байна, хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, амиар дэнчин тавьж сургууль руу явуул гэж үсчээд байгаа эцэг эхийн сэтгэлийг ч ойлгохгүй юм байна. Үнэхээр л үхэр нэрэндээ таарсан улс юм даа...

Зочин
Зочин

5 хоног тахим,5 хоног цахим болж л байна шүүдээ хүүхдүүд гэрт хоригдсоор байтал амьиан болохнээ.

Иргэн
Иргэн

Бага насны( бага ангийн)хүүхдүүдээ шууд цахимаар хичээллүүлээ, өвчлөх юм бол бүр хэцүү юм болно. Бага ангийн хүүхдүүд дэглэм барьж чадахгүй халдвар амархан авч гэр орныхон (ээж аав э ээ өвөө ах эгч дүү нартаа)бусдад тарааж сүйрнэ шүү. Эмчилгээний зардал өндөр сүйрнэ биз дээ.Цахимаар хичээллэсэн нь дээр . Заавал бүгдийг өвчлүүлж эрүүл мэнд эдийн засгаар хохирч доройтох ямар хэрэг байна. Энгийн ардууд туйлдаж байна. Баячууд боломжтой нь болох байлгүй.

Иргэн
Иргэн

Бага ангийнхныг цахимаар хичээллүүлсэн нь ононо шүү. Хүүхдүүдээ өвчлүүлмээргүй байна шүү боловсролын сайд аа! эрүүл мэндийн сайд аа! Онцгой комиссынхоон!

Зоч
Зоч

Танхимаараа оруулаачээ

Холбоотой мэдээ

Back to top button