Нийгмийн

Хэнтий аймгийн Баян-Овоо сум хүнсний талонгүй анхны сум боллоо

Хэнтий аймгийн халамжийн үйлчилгээний газраас хэрэгжүүлж буй "Халамжаас хөдөлмөрт" арга хэмжээний хүрээнд Баян-Овоо сум нь хүнсний талон /хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ/-нд хамрагддаг 11 өрхийн хөдөлмөрийн насны 29 иргэнийг хөдөлмөрт бэлтгэх сургалтад бүрэн хамруулж, 23 иргэнийг нь ажлын байранд зуучилж ажилласнаар улс, аймгийн хэмжээнд хүнсний талон авдаггүй анхны сум боллоо.

Дээрх арга хэмжээг тус сумын Хөдөлмөр, эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Даваасүрэн нь сумынхаа ИТХ, ЗДТГ болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулан ажилласан бөгөөд тогооч, туслах малчин, туслах ажилтан, хөгжмийн багш, олборлогч, үйлчилгээний ажилтан зэрэг ажлуудад иргэдээ ажлын байранд зуучлаад байна.

Энэхүү ажлын үр дүнгээс харахад амьжиргааны түвшин доогуур иргэд төрийн халамжийг хүлээж амьдрах бус хөдөлмөрлөж, цалин хөлс авч, хамт олны дунд хөгжиж, өөрийн хүслээр таатай амьдарч болдог юм шүү гэдгийг иргэдэд ойлгуулж мөн бусад сумдад үлгэр дуурайлал болж чадсан арга хэмжээ боллоо хэмээн дүгнэж болох юм.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь "Халамжаас хөдөлмөрт” арга хэмжээний хүрээнд 2021 онд нийт 166 өрхийн 985 гишүүн иргэнийг хүнсний талоны үйлчилгээнээс түтгэлзүүлэн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнүүдэд хамруулан ажилласан бөгөөд одоогоор аймгийн хэмжээнд тус үйлчилгээнд хамрагддаг 1532 өрхийн 8049 иргэн байгаа ба энэхүү тоог улам багасгах зорилт тавин ажиллаж байна.Эцэст нь дээрх ажлыг зохион байгуулахад хамтран ажилласан Баян-Овоо сумын удирдлагууд, хувийн хэвшлийн компаниуд болон хувь хүмүүстээ талархал илэрхийлж санаж сэдсэн ажил үйлс бүхэн нь үргэлж бүтэмжтэй байхыг хүсэн ерөөе.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button