Нийгмийн

Өнөөдөр гурван монгол тамирчин Олимпийн дэвжээнд зодоглоно

Өнөөдөр Монголын багийн чөлөөт бөхийн гурван тамирчин Олимпийн дэвжээнд зодоглоно.

Б.ХОНГОРЗУЛ

Манай тамирчин Б.Хонгорзул 57 кг-ын шөвгийн наймд Японы бөх, олимп, дэлхийн аварга Р.Кавайд ялагдсан. Гэхдээ Кавай финалд шалгарсан тулд түүнд дагаж барилдах боломж бүрдээд байна. Тэрбээр дагах барилдаанд Африкийн наадмын хүрэл медальт Гвинейн Ф.Камаратай барилдана. Түүнийг хожвол хүрэл медалийн төлөө олимпийн аварга америк бөх Х.Мароулистай халз тулах юм. Гвинейн бөхтэй хийх барилдаан нь 10:00 цагаас эхлэх бөгөөд медалийн төлөө гарч ирвэл 19:55-аас барилдах болно.

Б.БОЛОРТУЯА

ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа /53 кг/ эхний даваанд Гуамын бөх Ркаела Акуинотой барилдах сугалаа татжээ. Түүний өрсөлдөгч нь 2018, 2019 онд Далайн орнуудын АШТ-д түрүүлсэн амжилттай нэгэн. Түүнийг хожвол Грек, Украины бөхчүүдийн ялсантай хүч сорих юм.

М.ЛХАГВАГЭРЭЛ

Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт М.Лхагвагэрэл /125 кг/ эхний даваанд Беларусийн Д.Храмянковтой барилдана. Өрсөлдөгч нь түүний нэгэн адил залуучуудын ДАШТ-ий медальт нэгэн юм. Беларусь бөхийг хожиж гэмээнэ Германы бөх, залуучуудын Европын аваргын хүрэл медальт Геннадий Чудинович, Ази тивийн аварга казахстан бөх Юсуп Батирмурзаев нарын аль нэгтэй барилдах сугалаа татжээ.МОНГОЛЫ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button