Нийгмийн

ЭНЭТХЭГ: Есөн настай охиныг хүчирхийлж, хөнөөсөн хэргээр дөрөв хоног жагсаж байна

Энэтхэгийн нийслэл Дели хотноо есөн настай охиныг хүчирхийлж, хөнөөсөн гэх хэргээр иргэд дөрөв дэх хоногтоо жагсаж, хууль, цагдаагийн байгууллагаас арга хэмжээ авахыг шаардаж байна. 

Жагсаалд эхний өдрийн өглөө 80 хүн ирсэн бол энэ тоо удалгүй 300 давсан байна. Одоо тус хотноо хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг мянга мянган хүн эсэргүүцлээ илэрхийлэн оролцож буй. Жагсаалд хохирогч охины ээж мөн оролцсон байна. Тус хотын цагдаагийн газраас 200 албан хаагч тус жагсаалд эмх журмыг хангахаар ажилласан хэмээн мэдээлсэн юм.

Хотын цагдаа Ингит Пратапын хэлж буйгаар охин ус авахаар гарсан бөгөөд алга болсноос цаг хагасын дараа шарил чандарлах газар ээж рүү нь залгаж, чандрыг нь үзүүлжээ. 

Жагсаалд оролцогчдын зүгээс “Бид ийм гэмт хэрэгт төрөөс хатуу шийтгэл оногдуулдаг байхыг хүсэж байна. Хэрвээ хотод, цагдаагийн хажууд хүчингийн хэрэг гарч байгаа бол энэ улсын эмэгтэйчүүд яаж аюулгүй байдалдаа санаа зовохгүй байх вэ?” хэмээжээ.

Энэтхэг улс нь хүчингийн хэргээрээ дээгүүрт бичигддэг. 2019 оны хамгийн сүүлийн үеийн тоон мэдээллээр гэхэд тус улсад энэ төрлийн гэмт хэрэг 32,000 гаруй тохиолдол бүртгэгдсэн юм. Өөрөөр хэлбэл Энэтхэгт дунджаар 17 минут тутамд нэг хүчингийн хэрэг гардаг байна.

Эх сурвалж: cnn.com

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button