ДЭЛХИЙУРЛАГ

Рианнаг тэрбумтан болсныг албан ёсоор зарлалаа

Дуучин, жүжигчин Рианна 1,7 тэрбум долларын хөрөнгөөрөө дэлхийн хамгийн баян дуучин эмэгтэй болжээ. Тэрбээр “Work,  “Umbrella”  болон “We Found Love” дуунуудаараа алдартай. Мөн “Ocean's 8” гэх киногоороо олонд танигдсан Холливудын од юм. 

Энэ сард “Forbes” сэтгүүлээс дуучин бүсгүйг тэрбумтан болсныг албан ёсоор зарласан байна. Тус сэтгүүлийн редактор Керри Долан “GMA” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Түүний 1.7 тэрбум долларын цэвэр хөрөнгийн дийлэнх хэсэг дуулахаас нь биш, харин гаргасан гоо сайхны бүтээгдэхүүний брэндийн орлогоос нь бүрдсэн” хэмээн ярьжээ. 

Рианна 2017 онд Францын LVMH компанитай хамтран одоо ихээхэн алдартай болсон “Fenty Beauty” гоо сайхны бүтээгдэхүүнээ худалдаанд гаргаж байсан юм. Тэрбээр гоо сайхан, загварын ертөнцөд нилээдгүй нэртэй бөгөөд загварын чиг хандлагыг тодорхойлогчдын нэг билээ.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button