ДЭЛХИЙУРЛАГ

Уилл Смит хүүг нь гол дүрд тоглуулвал, “DC” компанид эргэн ирнэ гэжээ

Жүжигчин Уилл Смит хүү Жаденд нь “Static Shock” киноны гол дүрийг өгөх нөхцөлтэйгөөр кинонд нь тоглоно хэмээн “DC” компанид санал тавьжээ.

Тэрбээр 2016 онд “Үхлийн салаа” кинонд тоглож байсан юм. Түүний бүтээсэн  “Deadshot” гэх дүр тус киноны чухал дүр байсан бөгөөд үзэгчдийн сэтгэлийг ихээхэн татсан. Тийм ч учраас Смитийг удахгүй хийгдэх "DC”-ийн кинонд тоглохгүй гэхэд шүтэн бишрэгчид нь их сэтгэл дундуур байсан юм. Тэрбээр “өөр кинонд тоглож байгаа, завгүй” гэх шалгаанаар дүрээс татгалзсан гэж киноны найруулагчид мэдээлжээ. 

Харин саяхан 52 настай од ингэж бодлоо гэнэт өөрчилсөн нь олны анхаарлыг татаад байна. "DC”-ийн шүтэн бишрэгчид энэ явдалд Уилл Смит өөрийн алдар нэрийг ашиглан хүүгийнхээ карьерт нөлөөлж байгаа анхны тохиолдол биш хэмээн дургүйцэж байгаа юм. 

Түүний хүү Жаден Смит нь “En Busca of Happiness”, “The Karate Kid” болон “After Earth” кинонуудаар олны танил болсон жүжигчин билээ.

Эх сурвалж: world-today-news.com

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button