УЛС ТӨР

МАН: Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг есдүгээр сарын 1-нээс өмнө ТОДРУУЛНА

МАН-ын өнөөдөр /2021.08.04/ 11:00 цагт Тусгаар тогтнолын ордонд болон цахим хэлбэрээр бага хурлаа хийлээ. Хурлын ирц 71 хувьтай байсан бол хурлаар дараах хоёр асуудал хэлэлцсэн байна.

НЭГДҮГЭЭРТ: УИХ-ын 18 болон 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгууль оролцох тухай

ХОЁРДУГААРТ: нөхөн сонгууль өрсөлдөх хүнийг нэр дэвшүүлэх, санал хураах, дүн гаргах журмыг баталж дуусчээ.

Нэр дэвшигч тодрох хуулийн хугацаа есдүгээр сарын 01. Тухайн үед дахин МАН-ын бага хурал болж, шинээр баталсан журмын шаардлага хангасан хүнийг нэр дэвшүүлэх юм байна.

МАН дөрвөн жилд нэг удаа Их хурлаа хийдэг. Энэ удаагийн бага хурлаар их хурлынхаа товыг тогтоон гэж байсан ч, тогтоогоогүй аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button