Гэрээс нь их хэмжээний мөнгө хураасан гэх прокурор Ш.Нямдоржийг цагдан хорих хугацаа өнөөдөр дуусна

Нийслэлийн прокурорын газрын даргаар ажиллаж байсан Ш.Нямдоржийн гэрт өнгөрсөн мягмар гарагт АТГ-аас нэгжлэг хийж, улмаар саатуулсан. Түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хууль бусаар олсон хөрөнгөөр мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх зэрэг асуудлуудаас болж шалгаж байгаа аж.
Шалгалтын явцад түүний гэрээс их хэмжээний бэлэн мөнгө, ам.доллар хураасан гэх мэдээлэл ч байгаа юм.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар сэжигтнийг баривчилж саатуулах хугацаа 48 цагаас хэтэрч болдоггүй.
Харин түүнийг үргэлжлүүлэн цагдан хорих шаардлагатай бол прокуророос шүүхэд хүсэлт гаргадаг. Тэгвэл Ш.Нямдоржийг цагдан хорих хугацаа өнөөдөр дуусч буй бөгөөд цагдан хориог үргэлжлүүлэх хүсэлт шүүхэд ирүүлээгүй байгаа аж. Тэгэхээр Ш.Нямдоржийг хуулийн хүрээнд өнөөдөр суллах ёстой юм.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.