Нийгмийн

Дорноговь аймаг 90 жилийн ойн баяраа тэмдэглэхгүй

Дорноговь аймгийн Засаг даргын  энэ оны долоодугаар сарын 24-ны захирамжаар Дорноговь аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн баяр наадмыг аймаг, сумын хэмжээнд 2021 онд тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан байна.

“Ковид-19” цар тахлын халдвар нэмэгдэж, аймгийн хэмжээнд халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ, мэргэжлийн байгууллагуудаас гарсан санал, дүгнэлтийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргажээ.

Мөн сумдын баяр наадам, хурдан морины уралдаан, уул, овооны тахилга, тэмдэглэлт ой зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгов. 

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button