Нийгмийн

30 орчим иргэн хийн буу, бороохой ашиглан танхайрсан хэргийг шалгаж байна

Төв аймгийн Баянчандмань суманд байрлах “Лэл металь” ХХК-ийн хашаанд зургаан тээврийн хэрэгсэлтэй, 30 орчим иргэн орж, эд зүйлийг нь авна гэж айлган сүрдүүлсэн хэрэг гарчээ.

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиход зургаан машин бүхий 30 орчим иргэн хийн буу, хутга, бороохой ашиглан тус компанийн хашаа руу дайран орсон байжээ.

Тэд цагдаагийн алба хаагчдын шаардлагыг эсэргүүцсэн бөгөөд тэднийг хүчээр тараасан байна. Тухайн хүмүүс гурван компани хоорондын эд хөрөнгийн маргаанаас үүдэж, дээрх үйлдлийг гаргасан байжээ. Хэргийг Төв аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
элбэгдоржийг амьдаар нь шатаа.
элбэгдоржийг амьдаар нь шатаа.
2021-08-06 12:40

Тусгайгийнхан я вуулаад шууд газар дээр нь устгуулахгүй яасан юм бэ?. Төр засаг хаана байна вэ?. Наадуул чинь элбэгдорж үхээрийн хийж байгаа ажил. Одоо наад ардчилсан намын үхээрүүд чинь сонгуулиар гарч улсын хөрөнгө идэж чадахгүйгээ мэдчихээд эргэлт хийж төрд гарах бэлтгэл бага багаар хийж байна ш дээ. Төрийн цагдаа нар энгийн иргэдийг гар хөлийг нь мушгиад их л дээрэлхүү ханддаг мөртлөө хууль бусаар компани руу хүчээр нэвтэрсэн зэдсэглэсэн хулгайчуудыг газар дээр нь шүршиж устгахгүй яасан юм бэ?. Наадуул чинь давраад удахгүй өөдөөс чинь буудна даа.

Холбоотой мэдээ

Back to top button