Нийгмийн
Орхон аймаг аюултай хог хаягдлын агуулахтай болно гэв

Байгаль Орчин Аялал Жуулчлалын сайд ирэх оны төсөвт Орхон аймаг болон Эрдэнэт хотод аюултай хог хаягдлын агуулах барих санхүүжилтийг шийдвэрлэнэ хэмээлээ.
Саяхан А.Түвшинжаргал сайд Орхон аймагт айлчлал хийж, орон нутагт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.

Эрдэнэт хот нь 31,000 гэр хорооллын айл өрхтэй. Нутгийн иргэд хог хаягдлын агуулахгүй тул хогоо зэргэлдээ аймагт аваачиж булдаг. Мөн тус хотод хогоос үүдсэн бохирдлын асуудал их байгаа тул тэрбээр дээрх шийдлийг танилцуулж байгаа гэв.
Мөн сайдын зүгээс орон нутгийн удирдлагуудад дараах үүрэг, чиглэлийг өгсөн байна. Үүнд:
- Орон сууцны байр түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байгаа орон нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын барилгын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх талаар анхаарч ажиллах.
- Орхон аймгийн орчны бохирдлыг бууруулах чиглэлээр эко ариун цэврийн байгууламж, сайжруулсан шахмал түлшний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр тооцоо судалгаа, төсөл боловсруулах зэрэг багтаж байгаа аж.
О.ЭНХЖИН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.